Заавал бүртгүүлэх үү?

Манайд бүртгүүлэх шаардлага заавал байхгүй. Та бүртгэлгүйгээр шууд Дугаар болон Нэгж худалдан авч болно.

Гэхдээ зарим үед Манай явуулсан захиа хэргэлэгчидэд хүрж чадахгүй байх тохиолдол их гарч байна.  Явуулсан захиа Spam эсвэл Junk гэсэн Folder-д ороод зарим хүмүүс үүнийг мэдэхгүй захиа хүлээж удах, заримдаа мэдэхгүйгээсээ болж устгах зэрэг тохиолдолууд маш их гарах ажээ.

 

Тэгвэл бүртгүүлэхийн ашиг тус юу вэ?

Та манайхаас Дугаар эсвэл Нэгж аван гүйлгээ амжилттай хийгдсэн дариу Бид Танд eMail илгээхээс гадна нэмж Таны бүртгэлийн шуудангийн хайрцганд тань Таны худалдан авсан шинэ дугаар болон нэгжийн дугаарыг тань давхар шуурхай хадгалах болно. Та  захиа ирэхгүй байна эсвэл захиа хаачичихав гэж эрж хайх ч хэрэггүй. Манайхаар хийгдсэн бүх гүйлгээний хариу захианууд бүртгэлд тань хадгалагдах болно. Та ердөө өөрийхөө бүртгэлд ороход л хангалттай! Ингэснээр Таны манайхаас хийсэн гүйлгээний бүх түүх тань хадгалагдаж Та хяналт тавихад хялбар байх юм.

Манайд Таны eMail хаягнаас өөр мэдээлэл хадгалагдахгүй, өөрөөр хэлбэл Таны Кредит Кард болон дансны мэдээлэл тань манайд хадгалагдахгүй гэсэн үг.

 

Бүртгүүлэхэд Санамж?

Та бүртгүүлэхдээ оруулах eMail хаяг тань Манайхаас Дугаар болон Нэгж худалдан авах үедээ хэргэлэх eMail хаягтай адилхан байх хэрэгтэй. Энэ тохиолдолд Та гүйлгээ хийсэний дараа бүртгэлд Тань хариу захиа зөв шуурхай хүрэх юм.

Та бүртгүүлсэний дараа Таньд идэвхжүүлэх захиа илгээгдэх бөгөөд захиагаар очисон холбоос дээр дарсанаар Таны бүртгэл идэвхжих болно. Энэ нь хэн нэгэн нь Таны eMail хаягийг ашиглан Таны өмнөөс бүртгүүлэхээс хамгаалж байгаа нэмэлт шалгуур юм. Дээр хэлсэний дагуу хэрэв захиа очихгүй бол Та Spam болон Junk Folder-ууддаа заавал шалгаж үзээрэй.

  • Хараахан бүртгүүлээгүй бол ЭНД дарж шинээр бүртгүүлнэ үү!
  • Хэрэв Та нууц үгээ мартсан бол ЭНД дарж дахин хүлээн авна уу!
  • Хэрэв Та Нэрээ мартсан бол ЭНД дарж дахин хүлээн авна уу!