Хэрхэн Хэргэлэх вэ? PDF Хэвлэх Имэйл

Хэргэлэхэд тун хялбар.Та дугаар болон дуудлага хийх програмыг суулгасаны дараа дуудлага хийх бас хүлээн авах нь хичнээн амар болохыг мэдэх болно.

Та GMobile-ийн дугаар авсанаар хямдхан дуудлага хийх болон авах боломжтой болж байгаа юм. Үүгээрээ энгийн ярианы Карднаас бас нэг ялгаатай болно.  Та зөвхөн дуудлага хийхдээ ярианы нэгжээ хэргэлэх бөгөөд Танруу дуудлага ирэхэд Та төлбөр төлөхгүй. Сүлжээн дотроо буюу GMobile дугаар уруу 42 төгрөг гэрийн утасруу 55 төгрөгөөр ярих боломжтой.

Та эхлээд шаардлагатай програмыг доор заасны дагуу авч суулгах хэрэгтэй. Үүний дараа манайхаас шинэ эрх авч програмаа ашиглан дуудлага хийх боломжтой болох юм. Утасны кардны адил Таны дугаар бас үйлчилгээний хоногын хязгаартай. Шинэ дугаар үйлчилгээний 180 хоног буюу 6 сар хэргэлэх боломжтой гэсэн үг. Энэ хугацаанд нэгж байхгүй байсан ч Та дуудлага авах эрхтэй. Үйлчилгээний хоног дуусахаас өмнө Та дугаараа цэнэглэхэд энэ хугацаа дахин нэг жилээр уртассах болно. Та нэгжийг бас манайхаас худалдан авна.

Нэгж гэдэг нь нэг төгрөгтэй тэнцэнэ. Тийм болохоор та 12000 нэгжээр сүлжээн дотоо 12000 / 42 буюу  285 минут бараг 5 цаг ярих боломжтой гэсэн үг.

Танруу бусад GMobile-ийн хэргэлэгчид 42 нэгжээр ярина. Энэ нь бас нэг давуу тал бөгөөд Та ар гэрийхэндээ GMobile дугаар авч өгвөл хэмнэлт маш их болно гэсэн үг. Харин бусад сүлжээний хэргэлэгч (жишээлбэл Mobicom, Skytel ...) Танруу ярихад тэд хот дотор байгаа хэрэглэгч уруу ярьж байгаа мэтээр төлбөр нь гарна. (олон улсын яриа биш юм)

За ингээд шинэ хэрэглэгч Танд юу хэрэгтэй болохыг алхам алхамаар тайлбарлан танилцуулья. Эхний ээлжинд Танд дараах зүйлс шаардлагатай.

 

 
 Мэдээж хэрэг хамгийн түрүүнд танд компьютер болон интернэт байх хэрэгтэй. Та үүнийг уншиж байна гэдэг нь энэ бүгд танд аль хэдийнэ байгаа гэсэн үг. Таны интернетийн төрөл DSL, Cable эсвэл Утасгүй Сүлжээ байсан ч болно.Үйлдэлийн систем чинь Windows XP, Windows Vista эсвэл Apple Mac аль нь ч байсан болно.
 
 

Утсаар ярихын тулд танд чанга яригч эсвэл чихэвч бас микрофон хэрэгтэй. Хэрэв танд лаптоп компьютер байдаг бол эдгээр нь аль хэдийнэ өөр дээр нь суусан байдаг шүүдээ. Ихэвчилэн чихэвч хэргэлэх нь чимээ шуугиангүй чанартай яриа хийхэд үр дүнтэй.

Шуурхай Эрх нээлгэх болон нэгж авахад төлбөрийн Кард хэрэг болно. Төлбөрийн кард нь VISA, MasterCard, Discovery, American Express  төрлийн Кредит болон Дебит буюу банкны кард байна. Эсвэл ердөө Paypal данстай байхад ч амар байх болно. Хэрэв Танд эдгээр хэлбэрийн төлбөрийн боломж байхгүй бол Мэлэн Мөнгөөр эсвэл Банкаар дамжуулан төлбөр хийх боломжтой. Манай Тусламж цэсэнд байх Төлбөр Төлөх гэсэн тусламжийг уншина уу!

 

Хэрэв дээрхи бүгд танд байвал Та дараах програмыг татаж авч суулгана уу.Таны компьютер ямар үйлдэлийн системтэй болох тэр зурган дээр даран програмыг татаж авна уу. Танд зөвхөн аль нэг нь хэрэгтэй.Програмыг хэрхэн суулгах заавар ЭНД дарж уншина уу!



 

Одоо Та биднээс дугаар худалдан авах хэрэгтэй. Үүний тулд Та ЭНД дарж авч болно. Хэрхэн төлбөр хийхээ сайн мэдэхгүй бол ЭНД дарж төлбөр хэрхэн хийх тухай уншина уу!

 

За ингээд бүх зүйл бэлэн боллоо. Та дугаараа авчихсан, програмаа суулгачихсан. Танд ирсэн eMail дотор Таны шинэ дугаар бас нууц үг буюу PIN дугаар тань байгаа. Түүнийг Та програм хэрхэн суулгах зааварт заасны дагуу оруулахад л бүх зүйл бэлэн болно. Одоо програм тань дуудлага хийхэд бэлэн болсон бол 311 буюу GMobile-ийн дансны үлдэгдэл шалгах утасруу утасдан шалгах хэрэгтэй.

Данс цэнэглэх заавар

  • 311 дугаарт залган станцийн хариу дохиог хүлээнэ.
  • Станцийн зааврын дагуу танд явуулсан 16 цифрийг оруулаад # товчийг дарж, дансаа цэнэглэнэ үү
  • АНХААР : 16 оронтой кодыг оруулахдаа зөвхөн тоонуудыг дараалуулан ямар нэг зай болон зураас авалгүй оруулна!
  • Энэхүү кардаар урьдчилсан талбөрт G-Mobile бүх төрлийн дугаарт хэргэлэж болно
  • Данс тань цэнэглэгдсэн эсэхийг 311 дахин утасдаж шалгаж болно.
  • Хэрэв 3 удаа буруу оруулбал Таны үйлчилгээний эрх хаагдахыг анхаарна уу!
  • Лавлах зүйл байвал Та төлбөргүй утас 3636 -аас лавлана уу